Шууд Chart

ЗГ: Бүх өрхийн цахилгааны төлбөрийг ирэх оны 7 дугаар сарын 01-нийг хүртэл тэглэлээ

2020-12-13 14:56:05

Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.12.13/ боллоо. Хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар олон нийтэд хандаж мэдээлэл өглөө.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Цар тахлын үед айл өрх бүр болон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, усан хангамж, хогны төлбөрийг төр хариуцахаар боллоо.

Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-нээс 2021 оны долоодугаар сарын 01 хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлолт боловсруулах үйлдвэр, банк болон банк бус санхүүгийн байгууллага, валюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, интернэт үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөлтэй газрууд, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл цементийн үйлдвэр ажиллуулж байгаа эдгээр есөн чиглэлийн аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан, дулааны уур, усан хангамж, хогны төлбөрийг долоон сарын хугацаатай Монгол Улсын төр хариуцах болж байна.

Мөн Монгол Улсын бүх өрхийн цахилгааны төлбөрийг ирэх оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл тэглэж байна. Цаашлаад 100 ам.метр хүртэлх талбай бүхий орон сууцад амьдардаг иргэдийн дулааны төлбөр болон ус, хогны үнийг тэглэж байна.

Сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар хямдруулахаар боллоо. Ингэснээр Засгийн газраас саяхан шахмал түлшний үнийг 50 хувиар хямдруулаад байсан бол энэ удаад 75 хувь хүртэл хямдруулж байна.


ЗГ: Бүх өрхийн цахилгааны төлбөрийг ирэх оны 7 дугаар сарын 01-нийг хүртэл тэглэлээ  
Үзсэн: 2143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй