Шууд Chart

Боловсролын салбарын багц хуулийн төсөлд ирүүлсэн саналыг хэлэлцэж байна

2020-12-12 18:24:28

Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд Боловсролын багц хуулийн төсөлд ирүүлсэн саналыг хуулийн төсөлд тусгах асуудлыг хэлэлцэж байна.
 
Хуулийн төсөлд санал авах ажлын хүрээнд нийт 36 мянган хандалт бүртгэгдэж, 17 мянга орчим санал ирүүлжээ. Боловсролын багц хуулийн энэ удаагийн шинэчлэлийн саналыг улс орон даяар нийт боловсролын салбарын ажилтан, багш, эцэг эх, олон нийтийн дунд өрнүүлж байгаагаараа онцлог юм.
 
Боловсролын салбар болон олон нийтийн ирүүлсэн саналыг төсөлд тусгаж, улмаар ирэх даваа гарагт буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 21 аймгийн боловсролын салбарын удирдах ажилтнуудын дунд цахим хэлэлцүүлэг өрнүүлнэ.
 
Эх сурвалж: БШУЯ

Боловсролын салбарын багц хуулийн төсөлд ирүүлсэн саналыг хэлэлцэж байна  
Үзсэн: 900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй