Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон урт, дунд богино хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулахад анхаарах асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр нар Засгийн газрын гишүүн салбарын сайд нартай цахим хурал хийлээ.
Хурлаар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахдаа салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах чиглэл өгөв. Тодруулбал, урт, дунд хугацааны бодлого төлөвлөлтийн баримт бичигт туссан зорилго, зорилт, арга хэмжээ бүрийг шалгуур үзүүлэлттэй болгох, зорилго, зорилтын арга хэмжээний уялдаа холбоо хамаарлаар кодлох зэрэг заавар, чиглэл өгөв.


Эх сурвалж: ХНХЯ
| Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон урт, дунд богино хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулахтай холбоотой цахим хурал боллоо | ||
| Үзсэн: 485 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.