Шууд Chart

БОАЖЯ үйл ажиллагаагаа цахимаар хэвийн үргэлжлүүлж байна

2020-12-08 10:05:51

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Туул голын сав газраас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг таслан зогсоож, нөхөн сэргээлт хийж, усны түвшинг нэмэгдүүлэх бодлогыг тусгасан. Энэ хүрээнд төлөвлөгөөт ажлууд хэвийн үргэлжилж байна. Тухайлбал өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Удирдлагын зөвлөл Туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах чиглэлээр 2021-2022 онд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг цахимаар сонслоо.

Түүнчлэн өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба цахимаар хуралдлаа. Хурлаар “Яндангаа хөөлье” аяны хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл солилцож, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам иргэн, аж ахуйн нэгжийн албан бичгийг webmaster@mne.gov.mn хаягаар хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар дээрх хаягаар 150 гаруй албан бичгийн хүлээн авч холбогдох газар хэлтсүүд шийдвэрлэхээр ажиллаж байна. Та БОАЖЯ-д ирүүлэх материалын бүрдэл хангасан албан бичгийг гэрээсээ цахимаар илгээгээрэй.

 Эх сурвалж: БОАЖЯ


БОАЖЯ үйл ажиллагаагаа цахимаар хэвийн үргэлжлүүлж байна  
Үзсэн: 714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй