Шууд Chart

Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар БНСУ-тай хамтын ажиллагаагаа сунгалаа

2020-09-13 10:59:08

Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар болон БНСУ-ын Сораксан уулын үндэсний парк хамтын ажиллагаагаа сунгалаа. Тус хамтын ажиллагааны санамж бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад нар гарын үсэг зурсан юм.

Харин БНСУ-ын талаас Ковид-19 цар тахлаас шалтгаалан санамж бичигт гарын үсэг зурснаа шуудангаар ирүүлсэн юм.

Дашрамд дурьдхад эгч дүү паркын хамтын ажиллагааг анх 2014 онд эхлүүлж, 2017 онд сунгасан юм. Хамтын ажиллагаан хүрээнд туршлага судлах, богино хэмжээний сургалтад хамрагдах зорилгоор тус хамгаалалтын захиргаанаас гадна Богдхан уулын ДЦГ, Орхоны хөндийн БЦГ, Хөвсгөлийн УТХГ, Онон-Балжийн БЦГ, Дорнодын УТХГ, Горхи-Тэрэлжийн БЦГ, Говийн их ДЦГ-ын Б, Хан Хөхийн УТХГ, Их нартын БНГ-уудын хамгаалалтын захиргаадуудаас 40 гаруй мэргэжилтэн, байгаль хамгаалагчид БНСУ-ын үндэсний паркуудад айлчилж, туршлага судалсан юм.

Эх сурвалж: БОАЖЯ


Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар БНСУ-тай хамтын ажиллагаагаа сунгалаа  
Үзсэн: 1437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй