Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан аймаг, орон нутгийн удирдлагууд угтаж авсан юм. Манай улс шинээр Соёлын яамтай болж байгаатай холбогдуулан Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын гишүүд, холбогдох албаныхан түүхийн дурсгалт газруудын судалгааны ажилтай газар дээр нь хүрэлцэн ирж танилцаж яваа билээ.
Энэ хүрээнд өнөөдөр Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын туурийн судалгааны ажилтай танилцаж, Монголд төдийгүй дэлхийд хосгүй дурсгалт өвийн судалгааны ажил дээр Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдлээ.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ
| Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хархорин суманд ажиллалаа | ||
| Үзсэн: 902 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.