Шууд Chart

“Санхүүгийн зах зээл” сэдэвт семинарыг зохион байгуулж байна

2019-11-21 10:45:52

Онцгой байдлын ерөнхий газраас Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “Санхүүгийн зах  зээл” сэдэвт семинарыг зохион байгуулж байна.  Сургалтад ОБЕГ-ын 19 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох мэргэжилтнүүд удирдан явуулж байгаа юм.

Сургалтаар оролцогчдод үнэт цаас, даатгал, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн зах зээл, финтек, регтек болон мөнгө угаах, терроризмийн санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Санхүүгийн зах зээл” сэдэвт семинарыг зохион байгуулж байна  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй