Шууд Chart

“Биокомбинат” үйлдвэрийг шинэчлэх төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

2019-11-20 12:00:03

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр “Биокомбинат” үйлдвэрийг шинэчлэх төслийн санхүүжилтийн гэрээнд Унгарын Элчин сайд Михайл Галошвайтай гарын үсэг зурлаа.

Анхны гэрээгээр тохирсон санхүүжилтийн хувь хэмжээг нэмэгдүүлэн онцгой зэрэглэлийн лаборатори бүхий шинэ үйлдвэр байгуулахаар харилцан тохиролцон гэрээг шинэчлэн баталжээ. 

Дотооддоо ийнхүү халдварт, халдварт бус өвчний эсрэг вакцин, эм бэлдмэлийг үйлдвэрлэх нь мал сүргээ эрүүлжүүлэх, хүн амаа эрүүл хүнсээр хангах, экспортоо нэмэгдүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. 


“Биокомбинат” үйлдвэрийг шинэчлэх төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа   
Үзсэн: 576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй