Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон ЮНЕСКО-гийн дэргэдэх Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлтэй санамж бичиг зурлаа.
Талууд Монголын уламжлалт спорт, тоглоом наадгайг хамгаалах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт тусгажээ.
Энэ хүрээнд уламжлалт спорт, тоглоом наадгайн хөгжлийн асуудлаар хамтарсан судалгаа, сурталчилгааны үйл ажиллагаа явуулж, тухайн асуудлаар зохион байгуулагдаж байгаа олон улсын хурал зөвлөгөөн, сургалтад асуудал эрхэлсэн төрийн сайд, Засгийн газрын төлөөлөгч, судлаач, мэргэжилтнүүдийг харилцан урих, мэдээлэл өгөх үүргийг харилцан хүлээв.
Санамж бичигт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, ЮНЕСКО-гийн дэргэдэх Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлийн Ерөнхийлөгч Халил Ахмед Хан нар гарын үсэг зурж, холбогдох албаныхан байлцлаа.
| Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлтэй хамтран ажиллана | ||
| Үзсэн: 625 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.