Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно

2019-11-05 13:12:16

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр болохоор товлогдоод байна. Тус хуралдаанаар Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах хуулийн төсөл, Олон улсын нисэх буудлын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэнэ.

Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын талаар мэдээлэл сонсоно.

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүд

1.    

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЭУ-д хийсэн айлчлалын дүнгийн тухай

Д.Цогтбаатар

2.    

Хэлэлцээр батлах тухай

Д.Цогтбаатар

3.    

Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах хуулийн төсөл

Д.Цогтбаатар

4.    

Гарын үсэг зурах эрх олгох тухай

Ч.Хүрэлбаатар

5.    

Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбатын санаачлан боловсруулсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Ц.Нямдорж

6.    

Олон улсын нисэх буудлын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай

Б.Энх-Амгалан

7.    

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Б.Энх-Амгалан

8.    

Татвар төлөх хугацааг хойшлуулах тухай

Ч.Улаан

9.    

Бусад асуудал*

У.Хүрэлсүх

Танилцуулах асуудал

 

10.  

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын гадаад томилолтын талаар

Л.Оюун-Эрдэнэ

11.  

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын талаар

Ц.Нямдорж

12.  

Олон улсын залуучуудын ногоон наадмын бэлтгэл ажлын талаар

Ё.Баатарбилэг

 


Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно  
Үзсэн: 694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй