УИХ- дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гарагт /2019.11.01/ сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх үеэрээ "Монгол Улсад 430 гаруй банк, санхүүгийн байгууллага, 2000 гаруй хадгаламж зээлийн хоршоод ажиллаж байна. Тэдний үйл ажиллагаанд тавих хараа хяналт сул байна гэсэн асуудал “Саарал жагсаалт”-д орох нэг шалтгаан байсан. Тиймээс хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа. Эдийн засгийн байнгын хороогоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Монголбанкны ерөнхийлөгчийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхийг чиглэл болгосон" хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.11.05/ Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулгадаа дурдсан байна.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлсний дараагаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад тус байнгын хорооны гишүүдийн 61.5 хувиар дэмжигдлээ.
| СЗХ-ны дарга С.Даваасүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ | ||
| Үзсэн: 1135 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.