Шууд Chart

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгчийн зөвлөхийг хүлээн авч уулзав

2019-10-31 10:19:05

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Үйлчлүүлэгчидтэй харилцах албаны дарга Ноён Константин Лимитовскийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд барилга, хот байгуулалтын салбарын тэргүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Тухайлбал, БНХАУ болон БНСУ, олон улсын банк, санхүүгийн байгууллагын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтээр барилга, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.

Түүнчлэн Барилга, хот байгуулалтын яамнаас гадаадын эх үүсвэрээр хэрэгжүүлэх боломжтой Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 202 тогтоолоор батлагдсан “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх орон сууцны чиглэлийн төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэв.

Цаашид Монгол Улсын Засгийн газраас барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэх Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, салбарын нийгэм, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх бүхий дагуул хотын төсөл, хөтөлбөр болох “Аэросити” шинэ хот, “Майдар-эко” хотыг хөгжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулах боломжийн талаар санал солилцов.

Эх сурвалж: БХБЯ


Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгчийн зөвлөхийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй