Боловсролын сайд Л.Энх-Амгалан Их Британи улсад болсон Дэлхийн боловсролын чуулганд оролцох үеэр Кембрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын судалгааны төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцсан.
2024 онд Чингис хаан судлалыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 267 дугаар тогтоол гарч Кембрижийн их сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн Монгол ба Өвөр Ази судлалын төвтэй хамтран Чингис хаан судлалаар хийгдэх судалгааны ажилд тэтгэлэг олгох асуудал албажиж байсан.
Цаг хугацаандаа ордоггүй, зогсонги байдалд байсан судалгааны тэтгэлгийн санхүүжилтийг ийнхүү шийдвэрлэсэн нь эрдэмтэн судлаачдад томоохон дэмжлэг болж байсныг уулзалтын үеэр дурсаж байлаа.
Төрийн бодлогоор судлаач, эрдэмтдээ дэмжиж, гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудтай хамтарсан судалгааг өргөжүүлж, бас төрөлжүүлэх нь Монгол Улсдаа оруулж байгаа оюуны маш үнэтэй хөрөнгө оруулалт юм гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

| Кембрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын судалгааны төвийн төлөөллийг Боловсролын сайд хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 39 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.