Шууд Chart

Хөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна

2026-06-30 12:19:44

Хөвсгөл аймгийн Түнэл сумын ойн санд ойн хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилгоор 4,000 га талбайд байгаль орчинд ээлтэй биологийн бэлдмэл ашиглан үүргийн шүршигч багажаар тэмцэх ажлыг 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байна.

Тэмцлийн ажлын хүрээнд орон нутгийн иргэдэд биологийн аргын онцлог, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, иргэд болон орон нутгийн төлөөлөл ажлын талбайд хүрэлцэн ирж хэрэгжилт, явцтай танилцлаа.

Хяналтыг  Хөвсгөл аймгийн Байгаль орчны газар, Дэлгэрмөрөн сум дундын ойн анги, Байгаль орчны улсын хяналтын байцаагчид, байгаль хамгаалагчид хийж байгаа аж.

Биологийн аргаар хэрэгжүүлж буй энэхүү ажил нь ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах, ойг эрүүлжүүлэх, биологийн олон янз байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой юм.\

 


Хөвсгөл аймгийн Түнэл суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна  
Үзсэн: 58 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй