Шууд Chart

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван үерлэж байна

2026-06-30 14:42:03

Өнөөдөр (2026.06.30) Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Хараа (Дархан хот), Ерөө (Ерөө сум болон Дулаанхаан тосгон), Туул (Алтанбулаг сум), Алтай нуруунаас эхтэй Ховд (Мянгад сум/) зэрэг голууд үерийн түвшинг 10-60 см даван үерлэж байна.

Маргааш (2026.07.01) Туул гол Лүн сум орчимд усны түвшин 50-60 см нэмэгдэж, үерийн түвшинд дөхөх төлөвтэй байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж:

  • Голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах,
  • Голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх,
  • Үерийн эрсдэл бүхий газарт суурьших, хоноглохгүй байх зэргээр аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван үерлэж байна  
Үзсэн: 47 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй