Монгол Улсын Боловсролын ерөнхий газар болон БНСУ-ын Өмнөд Чүнчон мужийн Боловсролын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Чүннам-2026” багш солилцооны хөтөлбөрт шалгарсан 16 багштай уулзлаа.

Тус хөтөлбөрт төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нийт 190 багш, ажилтан материалаа ирүүлснээс 13 төрлийн шалгуураар, үүнд Google-н гэрчилгээ авсан байдал, Google-ийн хэрэгслүүдийг идэвхтэй ашигладаг байх, бусадтай туршлага судалсан байх, сургалтын хөтөлбөр зэрэг багтаан сонгон шалгаруулж, 16 багш тэнцсэн.
БНСУ-ын Өмнөд Чүнчон мужийн багш солилцоонд оролцсоноор багш нар
- “Google” компанийн шийдлүүдийг БНСУ-ын дунд сургуулиудад нэвтрүүлж байгаа туршлага судлах;
- Chromebook-ийг багшлахуй, суралцахуйн үйл ажиллагаанд ашиглах арга зүйтэй танилцах;
- Судлагдахуун төвтэй боловсролын цахим шийдлүүдийг өдөр тутмын ажилдаа нэвтрүүлэх;
- Технологи ашиглан хосолсон сургалт зохион байгуулах туршлага судлах;
- Технологийн дэвшлийг ашиглан сургуулийн менежмент сайжруулах туршлагатай танилцсан.
Сургалтад хамрагдсан багш нар нь Google Educator Groups-ийн идэвхтэй гишүүд бөгөөд тэдгээр нь олж авсан мэдлэг, цахим ур чадвараа дараа дараагийн багш нарт түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй
| Багшлахуйн арга зүйг орчин үеийн стандартын шинэ түвшинд гаргана | ||
| Үзсэн: 60 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.