Шууд Chart

Залуучуудын ДАШТ-ээс А.Ариунзаяа хүрэл медаль хүртжээ

2026-06-30 13:36:18

 

Германд болсон буудлага спортын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг амжилттай оролцлоо. Тэмцээний 50м сонгомол гар бууны эмэгтэйчүүдийн төрөлд спортын мастер А.Ариунзаяа хүрэл медаль хүртлээ.

Түүний дасгалжуулагчаар гавьяат тамирчин Ц.Мөнхзул ажилласан байна.

А.Ариунзаяагийн ДАШТ-д үзүүлсэн амжилтыг баталгаажуулан ISSF буюу Олон улсын буудлага спортын холбооноос батламж илгээжээ. Тэрээр Монголын багаас ганцаараа хувийн төрөлд хүрэл медаль хүртсэн юм. 


Залуучуудын ДАШТ-ээс А.Ариунзаяа хүрэл медаль хүртжээ   
Үзсэн: 58 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй