Шууд Chart

Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ

2026-06-30 09:22:44

Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Тодруулбал, Хэнтий аймаг, Бор-Өндөр Хүйх багийн "Хөгзөдийн булаг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж 17:56 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт 5 га талбай өртөж шатсан.

Дорнод аймаг, Халхгол сум Ялалт багийн "Баруун шавар" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км-т, сумын төвөөс баруун зүгт 130 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 22:26 цагт бүрэн унтраасан.  Уг гал түймэрт 160 га талбай өртөж шатсан.

 


Хэнтий,Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ  
Үзсэн: 30 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй