Шууд Chart

Н.Наранбаатар найруулагчийн ээлжит уран бүтээл тун удахгүй нээлтээ хийнэ

2014-09-05 10:31:30

Монгол Улсын Төрийн Соёрхолт, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын дэлгэцийн шинэ бүтээл “Сүүлчийн шөнө” мелодрам уран сайхны киноны зураг авалт амжилттай үргэлжилж байна.  Тэрбээр МУСГЗ Ш.Гүрбазарын зохиолоор бүтэж буй тус киноны үйл явдал хүний амьдралын гурван үеийн хайр дурлалыг харуулах бөгөөд анхны хайр, амьдралд ямар үнэ цэнэтэй, хүний амьдралыг тэтгэгч хүч нь болсон хайр, зүрх бүхний гүнд ямархан удаан оршиж байдгийг өгүүлэх юм.

   Бид бие биенээ уучилж, хүндлэж, гэгээн үнэнийг нь олж харсан хайр үхлээс ч аварч чаддагийг харуулах “Сүүлчийн шөнө” мелодрам уран сайхны киноны гол дүрд МУТС, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Н.Батцэцэг, МУСТА О.Оюун, С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх, Н.Отгонтогос, УДЭТ жүжигчин М.Тогтохжаргал, Баярмаа, залуу жүжигчин Билигжаргал, Мөнгөнсүх, О.Дөлгөөн нар тоглож байгаа юм. Ийнхүү Монголын кино урлагтаа тэргүүлэгч "Парамайнд Арт" болон "Тэнгри Консепт", "UB Film Media group" нарын хамтын бүтээл болох энэхүү кино нь техник технологийн хувьд дэлхийн стандартаар хийгдэж байгаа бөгөөд продюсингийн ажлыг ч шинэлэг байдлаар хийхээр төлөвлөөд байна.

   Энэ дашрамд дуулгахад “Сүүлчийн шөнө” мелодрам уран сайхны кино нь мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн шилдэг баг, хамт олны бүтээсэн уран бүтээл болж байгаагаараа онцлог бөгөөд ирэх 10 дугаар сард нээлтээ хийж өөрийн орны үзэгчдэдээ хүргэхийн зэрэгцээ олон улсын кино наадмуудад оролцохоор төлөвлөгдөн бүтээгдэж буй ажээ.


Н.Наранбаатар найруулагчийн ээлжит уран бүтээл тун удахгүй нээлтээ хийнэ  
Үзсэн: 1765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй