Шууд Chart

БНСУ-тай шинжлэх ухааны салбарт хамтран ажиллана

2023-10-19 12:34:37

Солонгосын Шинжлэх ухаан, технологийн төлөвлөлт, үнэлгээний агентлагийн Ерөнхийлөгч болон удирдах ажилтнуудтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар Солонгосын Шинжлэх ухаан, технологийн стратеги төлөвлөлтийн арга барил, судалгааны төсөл болон Шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагааны үнэлгээг хэрхэн хийдэг талаар нарийвчлан ярилцаж, мэдээлэл солилцлоо.

Мөн энэ асуудлаар Монголын талд туршлага хуваалцах хамтарсан төслийг хэрэгжүүлэхээр ярилцлаа. Өмнө нь Саудын Араб, Малайз улстай тэдний хүсэлтээр хамтарсан төсөл хэрэгжүүлж байжээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


БНСУ-тай шинжлэх ухааны салбарт хамтран ажиллана  
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-19 14:59
Shinjleh uhaan Hyzgaargui Sonirholtoiu

Бидэнтэй нэгдээрэй