Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 17-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Д.Нарансүх: Бензиний найрлагад өөрчлөлт орсноос хурц үнэртэй хий дэгдсэн байх магадлалтай", "Н.Энхбаяр: Геополитикийн ямар нэгэн асуудал үүсчихгүй бол зэсийн үнэ өндөр байх боломжтой", "С.Отгонгэрэл: Парламентын түүхэнд анх удаа тун сонирхолтой сонгууль болох гэж байна" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Түгшүүрийн "дохио", түлшний туршилттай өвөл", "Баррель газрын тосны ханш 90 ам.доллартай тэнцэв", "Г.Уянгаа: "Коммунист инкубатор"-ынхан дараагийн үеэ өөрсдийнхөө сурснаар хүмүүжүүлэх гээд байдаг", "Нийслэлийн ерөнхий архитектор Ц.Тулга тэргүүтэй хүмүүсийн гэр, албан өрөөнд нэгжлэг хийжээ" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Зууны мэдээ” сонинд "Сэтгүүлчдийн эсэргүүцсэн заалтыг хуулийн төслөөс хасахаар боллоо", "О.Түмэн: Би чөлөөтийн бөхчүүдтэй барилдаан таардаг", "Х.Тэмүүжин: "Ил тод байдлын хуулиар хэн нэгэн өршөөгдөж байна"гэдэг бол хоосон улс төр", "Н.Учрал: Хүүхэд өөрт нь халдахыг завдсан этгээдийг зургийг цагдаад шууд илгээх боломжтой" зэрэг мэдээллийг онцолжээ.
| Сонины онцлох мэдээ | ||
| Үзсэн: 524 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.