Багш нарын баярыг тохиолдуулан өчигдөр "Нийслэлийн боловсрол-амжилтын эзэд” арга хэмжээ зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр Нийслэлийн “шилдэг зөвлөгч багш, Шилдэг зөвлөгч удирдах ажилтан, Шилдэг контент бүтээгч багш, Шилдэг менежменттэй удирдлагын баг, Тэгш хамруулагч байгууллага, Боловсролд ээлтэй засаг дарга, Боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтан, Боловсролд ээлтэй хөрөнгө оруулагч нарыг шалгаруулан хүндэтгэл үзүүлэв.
Мөн энэ арга хэмжээний үеэр боловсролын салбарт гэр бүлээрээ хүчин зүтгэж байгаа 9 гэр бүлд түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцны батламжийг гардууллаа.
Нийслэлийн хэмжээнд 828 хос боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байна.
Үүнээс гадна 518 багш удам дамжин боловсролын байгууллагад багшилж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.


| Боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байгаа 9 хос байртай боллоо | ||
| Үзсэн: 1329 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.