Шууд Chart

Британийн Кембридж байгууллагатай хамтран ажиллах гэрээг баталгаажууллаа

2023-10-06 13:39:17

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар Британийн кембридж байгууллагатай хамтран ажиллах гэрээг баталгаажууллаа.

Тус гэрээ нь таван зорилтот бүлэгтэй ба энэхүү гэрээг хэрэгжүүлэхээр Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол улсын боловсролын их сургууль хамтран ажиллах юм.

Мөн энэ хүрээнд Монгол улсын Боловсролын шинэчлэгдсэн хуульд тусгагдсан 6 багц шинэчлэлд нийцсэн нэгдсэн платформыг бүрдүүлэх тал дээр хамтран ажиллахаар боллоо. Энэхүү 6 шинэчлэлээр хот ба хөдөөгийн, хувийн болон төрийн сургуулийн ялгааг арилгана.

Хөтөлбөр багшийн хөгжил, үр дүнд суурилсан санхүүжилт, үнэлгээ, сургуулийн менежмент, цахим шилжилт гэсэн зургаан шинэчлэлийг хийж чадвал "Хамгийн сайн сургууль гэрт ойрхон сургууль" болно гэж БШУЯ-наас мэдээллээ. 


Британийн Кембридж байгууллагатай хамтран ажиллах гэрээг баталгаажууллаа  
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй