Шууд Chart

"Эрчим хүчний хэмнэлтээр хэрэглээг бууруулах" ажлын хэсгийн ээлжит хурал боллоо

2023-10-06 10:52:21

Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хорооны байранд "Эрчим хүчний хэмнэлтээр хэрэглээг бууруулах" ажлын хэсгийн ээлжит хурал  боллоо. Ажлын хэсэгт Эрчим хүч дамжуулах, түгээх компаниуд, АНУ-ын Эрчим хүчний засаглал хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн багийн гишүүд хамрагдан оролцож байгаа юм.

Энэ удаагийн хурлаар эрчим хүчийг зөв зохистой хэрэглэх сурталчилгааг хийх, эрчим хүчний хэрэглээг бууруулах ажлыг зохион байгуулах, олон нийтэд зөв цэгцтэй мэдээллийг нэгдсэн байдлаар өгөх асуудлыг хэлэлцэж санал солилцсон гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.


"Эрчим хүчний хэмнэлтээр хэрэглээг бууруулах" ажлын хэсгийн ээлжит хурал боллоо  
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Bosgono [127.0.0.xxx] 2023-10-06 13:58
Hun am osno. Shine Stants uud bosoh ni bas chuhal.

Бидэнтэй нэгдээрэй