Шууд Chart

Монгол Мазаалайг дэлхийд таниулах бэлэг тэмдэг зохион бүтээх уралдаан зарлалаа

2023-10-06 09:32:37

Дэлхийд зөвхөн Монгол Улсад байдаг Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх, Олон улсад таниулах ажлыг Монгол улсын Ерөнхийлөгч, засгийн газраас бодлогоор дэмжин, хэрэгжүүлж эхлээд байна.

Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн батлах, Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтан болгох, Жил бүрийн 02 дугаар сарын 28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгох, Олон Улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол улсад зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж эхэлсэн.

Эхний ээлжид Мазаалай баавгайн онцлогийг олон нийтэд таниулах хүрээнд лого, бэлэг тэмдэг зохион бүтээх уралдааныг нээлттэй зарлаж байна. Шилдэг бүтээлийн шагналын сан 10 сая төгрөг. Бүтээлийг 2023 оны 10 дугаар сарын 25 хүртэл БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газарт хүлээн авна гэж БОАЖЯ-аас мэдээллээ.


Монгол Мазаалайг дэлхийд таниулах бэлэг тэмдэг зохион бүтээх уралдаан зарлалаа  
Үзсэн: 1357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ганболд [127.0.0.xxx] 2023-10-09 23:59
хээр айл нутагладаггүй газар гэрийн буйр шиг чулууг нь цэвэрлэсэн газар байсан. Энэ нь мазаалай баавгай биеэ хамгаалж чулуунуудыг түүж шидэж өөрийгөө хамгаалсан газар байна гэж байсан. Хөөрхөн ухаалаг амьтан байх даа
Chiglemoi [127.0.0.xxx] 2023-10-06 09:36
Mark garga Goy podvolk Chihmel Logo Bugd Mazaalai baavgaig urjuulehed

Бидэнтэй нэгдээрэй