Шууд Chart

Б.Болортуяа, Э.Даваачимэг нар шагналт байр эзэллээ

2023-10-06 08:21:31

Чөлөөт бөхийн эхний өдөр эмэгтэйчүүдийн 53 кг, 57 кг-д медалийн төлөө манай бөхчүүд шалгарсан. 53 кг-д Б.Болортуяа хүрлийн төлөө Энэтхэгийн бөх Антимтай учраа таарч, 1:3-аар дийлдлээ. Энэ жинд Японы Акари Фүжинами БНХАУ-ын Шиан Юү Паныг оноогоор цэвэр ялснаар алтан медаль хүртсэн юм.
 
Харин 57 кг-д Э.Даваачимэг хүрлийн төлөө БНХАУ-ын Ке Шин Хонтой учраа таарсан. Манай тамирчин барилдааны явцад хөлөндөө бэртэл авснаар оноогоор хожигдлоо. Уг жинд дэлхийн гурван удаагийн аварга Японы Цүгүми Сакурай БНАСАУ-ын Ин Сүн Ёнтой финалдсан. Эхний үед солонгос бүсгүй дэлхийн аваргыг тэвдүүлж, 6:0-ээр илүүрхсэн ч хашир аварга дараагийн үед ажилласаар 6:7-гоор хожлоо.
 
Өнөөдөр буюу энэ сарын 6-нд эмэгтэйчүүдийн 62 кг-д С.Цэрэнчимэд, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Г.Ариунжаргал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Н.Насанбуян, 65 кг-д Т.Тулга нар барилдах юм гэж МҮОХ-оос мэдээллээ.
 

 


Б.Болортуяа, Э.Даваачимэг нар шагналт байр эзэллээ  
Үзсэн: 1457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй