Шууд Chart

Монгол Улсын нийт хүн амын 8.6 хувийг ахмадууд эзэлж байна

2023-09-28 10:41:23

Үндэсний Статистикийн Хорооны судалгаагаар 2020 онд Монгол Улсын нийт хүн амын 9.8 хувийг ахмадууд эзэлж байсан бол 2023 оны 9-р сарын 26-ны байдлаар 8.6 хувийг эзэлж байна. Энэ тоо хүн амын хэтийн тооцооллоор 2050 онд 19 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм.

Нийт ахмадуудын 40.4 хувийг эрэгтэйчүүд, 59.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй.

Улсын хэмжээнд 100 ба түүнээс дээш настай 131 иргэн байгаагаас хамгийн өндөр настан 109 настай байна.

Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийг харвал 20.7 хувь нь ажил, хөдөлмөр эрхэлж байна.

 


Монгол Улсын нийт хүн амын 8.6 хувийг ахмадууд эзэлж байна  
Үзсэн: 1235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй