Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Б.Жаргалан: Ирэх жилийн сонгууль эмэгтэйчүүдийнх байх болно", "Ц.Сүхбаатар : Ахмадуудын зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хүчирхийллээс хамгаалах чиглэлээр Монголын ахмадын холбооны идэвхтэй ажиллаж байна", "Т.Мягмарсүрэн: Бидэнд БНХАУ-аар дамжиж гуравдагч оронд тээвэр хийх боломж нээгдэнэ", "Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач П.Балдандоржийн хамгийн их хэлмэгдсэн "Чингис хааны хөрөг" зураг" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Ховд аймагт их хэмжээний цас орж, гамшигт үзэгдэл болжээ", "Хүлэмжийн хий ялгаруулахгүй амьдрах зорилготой", Цэцийн гишүүнийг томилохдоо нээлттэй сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Зууны мэдээ” сонинд "Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус өгөхгүй", "Монгол Ураниум Ресурс"-ийн нүүрсний ордыг өвлөсөн "Эрээн толгой" ХХК-ийн ил эзэд", "Оюун ухааныг оновчтой ашигласан туршлагаа хуваалцана" зэрэг мэдээллийг онцолжээ.
“Өглөөний сонин”-д "Цогцосны бизнесийн цаана заавал эрх мэдэлтэн бий, Я.Амаржаргал дарга аа", "Хан төрийн сэнтийд зүглэх ханхүү, гүнжүүд", "М.Бадарчийн эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, О.Хангайд "Үлэмж бадрах" чимэг олгов", "Болортуяа: драмын урлагт шинэ үе ирснийг "Гэгээн муза-17" харууллаа зэрэг мэдээллийг онцолжээ.
| Сонины онцлох мэдээ | ||
| Үзсэн: 565 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.