Шууд Chart

Тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцлээ

2021-12-24 12:25:27

Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Тогтоолын төслийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу өнөө өглөөний 10 цаг хүртэл завсарлага өгсөн бөгөөд завсарлагын хугацаа дууссан тул асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн үндэсний эрх ашигтай холбоотой чухал асуудал болох “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2021 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаанаар төслийг хаалттай горимоор хэлэлцсэн. Учир нь Засгийн газар хөрөнгө оруулагч талтай нэг жил гаруйн хугацаанд ярих хэлэлцээ хийж, тодорхой үр дүнд хүрч байна. Гэвч хоёр талын яриа хэлэлцээ үргэлжилж байгаа учраас тогтоолын төслийг хаалттай хэлэлцэх горимын санал гаргав.

Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.4 хувь нь гишүүний гаргасан горимын саналыг дэмжсэн тул хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцлээ  
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй