Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 09:00-20:00 цагийн хооронд зохион байгууллаа. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2861 сонгогч хүсэлт ирүүлснээс 84.73 хувь нь буюу 2424 сонгогч саналаа өглөө.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын хүнд нөхцөл байдалд сонгуулийг зохион байгуулж байгаа тул Улсын Онцгой Комиссоос гаргасан чиглэлийн дагуу Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар/Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх түр журам”-ыг мөрдлөг болгон хэрэгжүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага, бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллалаа гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.


| Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа дууслаа | ||
| Үзсэн: 1450 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.