Шууд Chart

Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна

2026-05-09 10:47:02

Аргентины өмнөд бүсэд бүртгэгдсэн хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна.

Нидерландын хоёр иргэн 2025 оны 11-р сараас эхлэн Аргентин, Патагони, Мисионес муж болон Уругвайгаар 40 хоног аялж, 2026 оны гуравдугаар сард Ушуайя хотод очжээ. 

Урьдчилсан байдлаар тэд шувуу ажиглах үеэр мэрэгч амьтдын ялгадаснаас халдвар авсан байж болзошгүй гэж үзэж байна.

“Андс” омог нь хүнээс хүнд халдварлах боломжтой хантавирусийн цөөн омгийн нэгээр тооцогддог гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.  


Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна  
Үзсэн: 19 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй