Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 32 дугаар байр 3 давхарын дугаар тоотод гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 08:58 цагт ирсэн.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 56 метр.кв 3 өрөө байрны зочны өрөөний дотор хэсэг, эд хогшил шатаж байсныг бүрэн унтраасан.
Тухайн гал түймрийн голомтоос 22, 86 настай хоёр иргэнийг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн.
Бичлэгт гарч байгаа бага насны хүүхдийг мөн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд биеийн байдал хэвийн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| Гал түймрээс хоёр иргэнийг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө | ||
| Үзсэн: 60 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.