Шууд Chart

Санхүү, татварын системүүд ДАН-гаар нэвтрэх боломжтой боллоо

2026-05-09 12:04:02

Санхүүгийн болон татварын мэдээллийн системүүд Танилт нэвтрэлтийн ДАН системээр нэвтрэх боломжтой боллоо.

Энэхүү ажил нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/29 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.

Санхүү, татварын мэдээллийн системүүд Танилт нэвтрэлтийн ДАН системээр нэвтэрдэг болсноор төрөөс иргэд, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх үед хэрэглэгчийг таних, нэвтрэлтийн боломжийг сайжруулна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 


Санхүү, татварын системүүд ДАН-гаар нэвтрэх боломжтой боллоо  
Үзсэн: 58 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй