Шууд Chart

Налайх дүүрэгт Эрүүл мэндийг дэмжих төв байгуулна

2021-10-09 06:45:07

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа.

Налайх дүүргийн хэмжээнд 7922 тохиолдол батлагдсанаас 6877 иргэн эдгэрч, өнөөдрийн байдлаар 166 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Ковидын хүндрэлтэй цаг үeд алслагдсан дүүргүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэн ажиллаж байна.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 1.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий компьютер томографийн аппарат болон хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, түргэвчилсэн оношлуур гардуулж өглөө.

Цаашид хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, нийгмийн эрүүл мэндийг дэмжих болон өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой Эрүүл мэндийг дэмжих төв байгуулж өгөхөөр тогтлоо.

Мөн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын дуран, унтуулгын аппарат зэргийг үe шаттайгаар шийдвэрлэхээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд илэрхийллээ.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба


Налайх дүүрэгт Эрүүл мэндийг дэмжих төв байгуулна   
Үзсэн: 701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй