Шууд Chart

Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

2021-08-24 15:41:07

Монгол Улсын Их Хурлын 2021 оны “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” 12 дугаар тогтоолд заасны дагуу салбарын сайдын тушаалаар Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хуулийн төслийг боловсруулахдаа шүүхийн ачааллыг бууруулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үр дүнтэйгээр хангах, зээлдэгчийн эрх, ашгийг хамгаалах, зохих стандарт болон хууль, эрх зүйн орчныг бий болгох, тусгах асуудлаар санал солилцлоо. 

Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Монголын банкны холбоо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хууль, эрх зүйн хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдээс гадна Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч болон дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч, Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч, Монголын Олон Улсын арбитрын ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг албаны хүмүүс ажиллаж байна.

 Эх сурвалж: Хууль зүй дотоод хэргийн яам

Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа  
Үзсэн: 1533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй