Шууд Chart

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, дөрвөн сайдын нэрийг тодруулжээ

2016-07-28 17:53:54

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч дөрвөн сайдын нэрийг буцаан татсан. Тодруулбал, Д.Цэнгэл, Д.Өнөрболор, Ц.Анандбазар, Ж.Цолмон нарыг Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчил үүсгэхээр байна гэсэн дүгнэлт ирүүлсэн юм. Иймд УИХ-д 11 сайдын нэр өргөн мэдүүлж, батлагдсан. УИХ-аар Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах үед Ерөнхий сайд “Шинэ долоо хоногт багтаан үлдсэн сайд нарын асуудлыг өргөн мэдүүлж шийдүүлнэ” гэсэн байр суурь илэрхийлсэн. Одоо орж ирж байгаа дөрвөн нэр дэвшигчийн тухайд бүгд парламентын гаднаас санал болгогдож байна.

Тодруулбал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн (ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга), Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэг (АӨСҮТ-ийн дарга), Эрчим хүчний сайдаар Т.Энхтайван (ЭБЭХ-ний дэд сайд асан), Барилга, хот байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр (Хотын дарга асан) нарыг нэр дэвшүүлэхээр болж, энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг рүү оруулахаар болсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, дөрвөн сайдын нэрийг тодруулжээ  
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
erdene [122.201.31.xxx] 2016-07-31 17:09
bolj bolj eruul mendiin salbar mergejliin huneer udirduulah n

Бидэнтэй нэгдээрэй