Шууд Chart

Гадаад харилцааны сайд Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа

2026-05-22 17:03:46

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Британийн харилцаа, улс төрийн яриа хэлэлцээ сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж, хоёр улсын хамтын ажиллагаа худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, байгаль орчны хамгаалал зэрэг чиглэлээр өргөжиж буйг тэмдэглэв.

Мөн тэрээр Элчин сайд Фиона Блайт идэвх зүтгэл гарган ажилласныг онцолж, Монгол, Британийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж, Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г гардууллаа.

Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр улсын харилцааг өргөжүүлсэн амжилт бүхий сайхан дурсамжийг үлдээж байгаагаа Элчин сайд Фиона Блайт илэрхийлж, энэ хугацаанд бүх талаар дэмжиж, ойр дотно хамтран ажилласан Монгол Улсын Засгийн газар болон Гадаад харилцааны яамны хамт олонд талархал илэрхийллээ.

 

 

 


Гадаад харилцааны сайд Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 54 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй