Шууд Chart

Хээрийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-05-22 12:29:28

Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 01 албан даалгавар, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргын 2026.02.03-ны өдөр баталсан "Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах, аврах анги, эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн ой хээрийн гал түймэртэй тэмцэх бэлтгэл бэлэн байдлыг хангуулах нэгдсэн арга хэмжээний удирдамж"-ийн хүрээнд Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ой, хээрийн гал түймрийн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл, ахуйн дүрмийг мөрдүүлэх, мэдлэг олгох зорилгоор “Ой, хээрийн гал түймэр унтраах”, "Гамшиг ослын голомтод ажиллах үеийн холбоо зохион байгуулалтыг хангах" хээрийн дадлага сургуулийг зохион байгууллаа. Дадлага, сургалтыг сургуулийн үеийн улбар шар кодтой “Цуглар” дохиогоор ажиллуулж, эхлүүллээ. 

 Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд зориулсан хамгаалах тусгай хувцас, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хээрийн үүргэвч, багаж хэрэгсэлд үзлэг шалгалт хийн, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар үүрэг чиглэл өгч ой хээрийн гал түймэр унтраах үеийн ажиллагаа, гамшиг ослын голомтод ажиллах үеийн холбоо зохион байгуулалтыг ханган дадлага сургалт явуулж гал түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэх алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн зааварчилгааг уншиж танилцуулан алба хаагч нэг бүрээр баталгаа үйлдэж материалжуулан ажиллалаа. гэж  Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбараас мэдээллээ.



 


Хээрийн дадлага сургуулийг зохион байгууллаа  
Үзсэн: 45 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй