Шууд Chart

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2026-05-22 12:05:12

2026 оны тавдугаар сарын 22-ноос зургаадугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд нутгийн төв хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, 23-нд говь, тал, хээрийн нутгаар шороон шуургатай байна.

Хур тунадас: Тавдугаар сарын 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Тавдугаар сарын 23, 25-нд нутгийн зарим газраар, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Тавдугаар сарын 22-нд бага зэргийн бороо, 27-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 22, 27-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Тавдугаар сарын 24, 27-нд сэрүүхэн байх боловч, бусад хугацаанд шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 


Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ   
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй