Монгол Улсын Боловсролын сайдын орон тооны бус зөвлөх Д.Тэрбишдагва, Боловсролын ерөнхий газрын дарга, профессор Х.Тамир, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн ректор Б.Батцэнгэл болон албаны бусад төлөөлөгчид ХБНГУ-ын Саксони муж улсад ажиллаж, инженер техникийн ажилтан бэлтгэх чиглэлээр уулзалт, хэлэлцээрүүд хийж байна.
Айлчлалын хүрээнд Саксони муж улсын Шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлалын яам, болон холбогдох 5 их сургуулийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.
Монгол Улсын аж үйлдвэржилт, дижитал шилжилт, ногоон хөгжил, дэд бүтцийн шинэчлэлтэй уялдуулан олон улсын түвшний инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх боломжийг судлан хэлэлцэж байна.
Тус хөтөлбөр нь Монгол-Германы боловсролын хамтын ажиллагааны дараагийн 100 жилийн шинэ стратегийн эхлэл болох ач холбогдолтойг талууд онцоллоо.
Саксони муж улсын Шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлалын яамны Дээд боловсролын газрын дарга Walter Kuhme уулзалтын үеэр “Монгол Улс бол боловсролын хамтын ажиллагааны хамгийн чухал түншүүдийн нэг” болохыг онцолж, инженер техникийн чиглэлээр суралцах өргөн боломж байгаа" гэлээ.
Түүнчлэн Дрездэн HTW Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн зүгээс бакалаврын түвшинд Механик инженерийн хөтөлбөрт суралцагчдыг ирэх хичээлийн жилээс эхлэн элсүүлэх бүрэн боломжтойг мэдэгдэж Монголын талтай урт хугацааны хамтын ажиллагаа хөгжүүлэх саналыг илэрхийллээ.
Талууд Монгол-Германы боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тохиолдуулан 2026 онд эхний 100 оюутныг элсүүлж, хамтарсан хөтөлбөрийг эхлүүлэх талаар хэлэлцэж байгаа бөгөөд энэхүү санаачилга нь хоёр улсын боловсрол, технологи, инновац, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх чухал алхам болно гэж үзэж байна.

| ХБНГУ-д инженер, техникийн ажилтан бэлтгэх хамтарсан хөтөлбөрийн хэлэлцээр хийлээ | ||
| Үзсэн: 72 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.