Шууд Chart

Дорноговь, Говьсүмбэр аймгийн замыг түр хугацаагаар хаажээ

2016-07-28 17:33:51

Говьсүмэр аймгийн Сүмбэр сумын нутаг Муу хөөтийн морины энгэр хэмээх газар малын шүлхий өвчин гарсан мэдээлэлийг манай сайт өмнө нь мэдээллэж байсан. Тус өвчнийг Төв аймгийн Аргалант сумаас нүүж очсон Шинэбилэг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас нүүсэн Бямбасүрэн, Мандах нарын 140 үхэрний 21 нь туссан байхыг мэргэжилтнүүд тогтоосон билээ. Мөн зарим аймагт хонины цэцэг өвчин нэмж гарсаар байгааг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал мэдээллэв.  

Иймд тус суманд хорио цээрийн хязгаарлалт тогтоож, дөрвөн пост гарган ажиллуулж байна. Мөн  Улсын мал үржлийн газраас 214.3 литр вакцин татан авч, 86 мянга гаруй толгой малд хийжээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар шүлхий өвчин гарсантай холбоотойгоор Дорноговь, Говьсүмбэр аймгийн замыг түр хугацаагаар хаасан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дорноговь, Говьсүмбэр аймгийн замыг түр хугацаагаар хаажээ   
Үзсэн: 738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй