Шууд Chart

Хууль зүйн сайд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцав

2016-07-28 17:15:34

Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Дорлигжав өнөөдөр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. ЦЕГ-ын удирлагуудын зүгээс улс орны хэмжээнд эрүү, гэмт хэргийн нөхцөл байдал хүнд байгаа учир алба хаагчдын орон тоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байгааг салбарын сайддаа учирласан юм.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 500 гаруй хуулиас цагдаагийн байгууллага 90 гаруйг нь хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажилладаг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 15 мянга орчим гэмт хэрэг, 4.8 сая орчим зөрчил бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл цагт гурван гэмт хэрэг, 1100 орчим зөрчлийг цагдаагийн байгууллагын ажилтнууд илрүүлж, хариу арга хэмжээ авах шаардлагатай тулгардаг байна. Гэмт хэрэг зөрчлийн гаралт жил ирэх бүр өсч байгаа ч цагдаагийн алба хаагчдын орон тоог нэмэгдүүлдэггүй. Улсын хэмжээнд нийт алба хаагчдын тоо 10 мянга орчим л байдаг. Тиймээс ажилтан албан хаагчид маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагын зүгээс сайдад танилцуулж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хууль зүйн сайд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцав  
Үзсэн: 797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй