Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Удирдлагын академитай хамтран Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын харьяаны 62 байгууллагын санхүү, бүртгэлийн албан хаагчдыг хамруулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж буй юм.
ХХААХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитын дүгнэлт, цаашид анхаарах асуудлууд болон 2027 оны төсвийн төлөвлөлтийг саналыг салбарын бодлого, зорилттой уялдуулах чиглэлээр зохион байгуулж буй тус сургалтаар төсөв, санхүүгийн төлөвлөлт, тайлагнал, аудит, шилэн данс, төрийн өмчийн бүртгэл, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.
Сургалтыг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Болорсүх нээж, салбарын төсөв, санхүүгийн сахилга хариуцлага, анхаарч ажиллах асуудлын талаар танилцуулсан бол Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын ахлах аудитор П.Батцэцэг Төвсийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтийн алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх талаар зөвлөмж хүргэв.
Мөн ХХААХҮЯ-ны СХОГ, Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хүргэж, салбарын мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.
Мөн сургалтаар доктор Ж.Мөнхбаатар, Ж.Мөнхжаргал нар төсөв санхүү, төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй, иргэдтэй харилцах ур чадварыг хөгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл хүргэж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


| Санхүү бүртгэлийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг явагдаж байна | ||
| Үзсэн: 10 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.