Шууд Chart

Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 3094 хүүхэд өвджээ

2025-09-07 11:44:38

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны есдүгээр сарын 6-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13468  болжээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа-7 хүн

  • Хөнгөн – 3
  • Дунд – 2
  • Хүнд-2 нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  13468, гэрээр эмчлүүлж буй 4, нас барсан 11 болжээ. Харин хавьтал болсон нийт 96794  хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5046 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3094, 5-9 насны 1733 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.


Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 3094 хүүхэд өвджээ  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй