Шууд Chart

Австрали хүнд гэмт хэрэг үйлдсэн ч шүүхийн шийдвэрээр хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ

2025-09-06 09:50:43

2023 онд Австралийн дээд шүүхээс Австралиас гадна дахин суурьших боломжгүй гадаад иргэдийг хугацаагүй хорих боломжгүй, энэ нь хүний эрхийг үл хүндэтгэсэн хэрэг болно хэмээн үзсэн ба үүнтэй холбоотойгоор засгийн газраас тус дахин суурьших боломжгүй гадаад иргэдийг Науру руу шилжүүлэх шийдвэр гаргав.

Зарим хэвлэлүүд Науру аралд Австралийн зүгээс 1 удаа 400 сая австрали доллар, түүнээс хойш жил бүр 70 сая австрали доллар төлнө гэж мэдээлээд байгаа боловч Засгийн газрын зүгээс ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй байна.

Австралийн ерөнхий сайд Энтони Албанезийн 09-р сарын 01-ний даваа гарагт хийсэн мэдэгдэлд шүүхийн шийдвэрээр хугацаагүй хорих ял өгөх боломжгүй, өөрийн улс руу мөн буцах боломжгүй гадаад гэмт хэрэгтнүүдийг шилжүүлэн суурьшуулах зорилгоор номхон далайн жижиг арал болох Науруд төлбөр төлж, гэрээ хийхээр болсон тухай анх удаа зарлалаа.

Австралийн дотоод хэргийн сайд Тони Бёрк 08-р сарын 29-ний баасан гарагт Науруд айлчилж Ерөнхийлөгч Дэвид Адеантай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан ба уг уулзалтаас 2 хоногийн дараа ерөнхийлөгч Адеан “Австралид хууль ёсоор амьдрах боломжгүй хүмүүсийг бид хүлээн авч зөв зохистой харьцан, амьдрах нөхцөлөөр хангах болно. Австралийн зүгээс энэ тохиролцоог дэмжих санхүүжилтийг олгоно” хэмээн мэдэгджээ.

Энэ хэлцлийн хүрээнд эхний ээлжид Австралиас 280 иргэн Науруд шилжин суурьших тоон мэдээлэл гарсан байна.

Энэ шилжүүлэн суурьшуулах ажиллагааны хамрах хүрээнд Афганистан, Иран зэрэг өөрийн улс руу буцах боломжгүй нөхцөл байдалд байгаа иргэд ихэнх хувийг эзэлж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австрали хүнд гэмт хэрэг үйлдсэн ч шүүхийн шийдвэрээр хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй