Шууд Chart

ЗГ: Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө

2025-09-02 13:07:14

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны үнэлгээний нэгдсэн тайлан"-г Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан төрийн үйл ажиллагаа, мэдээллийг ил тод, нээлттэй байлгаж, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор бүрэн бус, хэлбэр төдий оруулсан мэдээллийг 2025 оны аравдугаар сарын 01-ний дотор иргэнд ойлгомжтой байдлаар бүрэн байршуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.

Нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь мэдээлэл хариуцагч 5000 гаруй байгууллагын үүрэг. Үүнээс нээлттэй мэдээллийн нэгдсэн системд www.shilen.gov.mn 513 хариуцагч мэдээллээ баталгаажуулжээ. 

-Мэдээлэл хариуцагчид нээлттэй мэдээллийг хэлбэр төдий байршуулах, бүрэн бус, дутуу байх, хугацаандаа шинэчилдэггүй; 

-Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг бүрэн байршуулдаг хэдий ч үр дүнгийн тайлангаа нийтэд ил тод байршуулдаггүй;

-Хүний нөөцийн хөдөлгөөний өөрчлөлтийн  мэдээлэл хангалтгүй;

-Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээлэл цахим хуудасны шилэн данс хэсэгт байх ба санхүүгийн болон худалдан авах ажиллагааны аудитын дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажлын тайланг бүрэн байршуулдаггүй;

-Шилэн данс дахь төсөв санхүүтэй холбоотой мэдээллүүд иргэнд ойлгомжтой биш байгаа нь  мэдээлэл олж авахад хүндрэлтэй; 

-Мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийн хүрээнд үзүүлж байгаа үйлчилгээний талаарх мэдээллүүд тодорхойгүй,  хуульд заасан зөвшөөрлөөс бусад үйлчилгээний төрөл, шийдвэрлэх журам, хугацаа, бүрдүүлэх баримт бичиг, түүний загвар, төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, төлбөр төлөх дансны мэдээлэл хангалтгүй зэрэг зөрчил нийтлэг гарчээ. 


ЗГ: Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө  
Үзсэн: 1703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-09-02 13:54
Дээд доод зиндааны гэмт хэрэг гэж бий. Алим дотроосоо өтдөг
Зочин [127.0.0.xxx] 2025-09-02 13:54
Муу хүнийг муу хүнтэй нь учруулдаг үйлийн үр үйлчилдэг
Зочин [127.0.0.xxx] 2025-09-02 13:43
Муу санаатай байлаа гээд гэм хийх ёстой гэсэн үг биш
Зочин [127.0.0.xxx] 2025-09-02 13:42
Эмэгтэй хүн хараад онгирч
Зочин [127.0.0.xxx] 2025-09-02 13:41
Загас толгойноосоо өтдөг
Зочин [127.0.0.xxx] 2025-09-02 13:41
Нотлох баримт
Зочин [127.0.0.xxx] 2025-09-02 13:40
Хов живд сайн мэдээлэл байдаггүй
Зочин [127.0.0.xxx] 2025-09-02 13:39
Технологийн хэт хөгжил ёс зүйг устгаж дэлхий ээжийн хилэнг хүргэж цунами үүсгэнэ. Ноахийн үерийг давтана
Зочин [127.0.0.xxx] 2025-09-02 13:38
Хүмүүсийн иргэний үнэмлэх зөрүүтэй гарсанаас болоод тагнуулын газрыг сольсон
Зочин [127.0.0.xxx] 2025-09-02 13:37
Тархи судлал философийн гажуудсан онол
Зочин [127.0.0.xxx] 2025-09-02 13:36
Философийн далд ухааныг далд ухамсар гээд шашны ухаантай холиод буруу орчуулсан. Үгтэй болгоомжтой харьц
Зочин [127.0.0.xxx] 2025-09-02 13:35
Санаа муут яван хатна
Зочин [127.0.0.xxx] 2025-09-02 13:35
2017 онд уб хотын вокзалын дэлгүүрийн худалдагч нэгэн охинтой юм ярьж байсан эцэг хүнийг гадаадаар дуудсанаас болоод эцэг нь гадаадаар доромжиллоо гэж уурлахаар нь худалдагч эр ганц цохиод алсан. Шалтгаангүй гээд байх юм.
Зочин [127.0.0.xxx] 2025-09-02 13:32
Эрүүдэн шүүлт өнөө цагт гэмт хэрэг

Бидэнтэй нэгдээрэй