
Монголын Төмөр замын инженерүүдийн холбоо, Нэгдсэн төслийн удирдлагын газрын төлөөллүүд уулзаж, нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй нийтийн тээврийн томоохон төслүүдийн норм, стандартыг боловсруулах талаар санал солилцов.
Метро, Трамвай нь манай улсын хувьд анхдагч, шинэ төрөл учир Төмөр замын тээврийн тухай хуульд хамаардаггүй. Тиймээс энэ салбарт шинэ хууль батлах, зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй бөгөөд бусад дүрэм, журам бүхий 100 орчим эрхзүйн акт боловсруулах шаардлагатайг Монголын Төмөр замын инженерүүдийн холбооны ТУЗ-ийн дарга, Зөвлөх инженер Б.Баярсайхан тодотгов. Нийслэлийн иргэдэд хүртээмжтэй, аюулгүй, олон улсын түвшний тээврийн дэд бүтцийг бүрдүүлэхийн тулд нийтийн тээврийн салбарт баримтлах норм, стандартыг шинэ шатанд гаргах, үндэсний стандарт болгох шаардлагатайг талууд онцоллоо.
Нэгдсэн төслийн удирдлагын газар
Нэгдсэн төслийн удирдлагын газар болон Монголын Төмөр замын инженерүүдийн холбоо хамтран ажиллана | ||
Үзсэн: 236 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.