Шууд Chart

Өвөрхангай аймагт эх орны цэргүүд чуулж байна

2025-09-07 11:07:14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо зохион байгуулагдаж байна.Монгол цэргийн нэгдсэн холбооны санаачилгаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Өвөрхангай аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж буй чуулганд зохион байгуулагчдын болон аймгийн бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарын 600 орчим төлөөлөгчид оролцож байна.

Тэд эх орныхоо төлөө баатарлагаар тэмцэж, амиа өргөсөн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Монгол Улсын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр чуулганаа эхлүүлэв. Мөн үеэр “Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театр”-т дэлгэгдсэн Монгол цэргийн музейн “Монгол цэргийн дайчин уламжлал”, Монгол цэргийн нэгдсэн холбооны “Монгол цэргийн холбоо нийгэмд танигдсан 10 жил” сэдэвт үзэсгэлэнг үзэж сонирхон халуун яриа өрнүүлсэн юм.

“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж , Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, чөлөөнд байгаа дэслэгч генерал Ц.Тогоо, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар нарын албаныхан  оролцлоо.

 


Өвөрхангай аймагт эх орны цэргүүд чуулж байна  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй