Шууд Chart

“Бидний сонирхол миний хобби” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

2025-09-04 17:01:27

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлах офицеруудын чуулга уулзалт”-ын хүрээнд “Бидний сонирхол-Миний хобби” сэдэвт цуглуулгын үзэсгэлэн өнөөдөр (2025.09.04)-ний өдөр Соёлын төв өргөөнд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын 35 ахлах офицеруудын хувийн цуглуулгаас онцгой үнэ цэнтэй бүтээлүүдийг дэлгэн олон нийтэд толилууллаа. Цагдаагийн байгууллагаас Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Эрдэнэдалай медалионы цуглуулга,

Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагч, цагдаагийн хошууч Г.Мөнгөнсүх фото зургийн аппаратны цуглуулга, Зөвшөөрөл үйлчилгээний төвийн мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Р.Шийрэвжамц цуглуулгын маркераа олон нийтэд тус тус танилцуулж өдөрлөгт оролцож байна.

Цаашид нийгэм, олон нийтэд чиглэсэн ижил төстэй арга хэмжээнүүд төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар зохион байгуулагдах юм.


“Бидний сонирхол миний хобби” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй