Шууд Chart

Улаанбаатар хотын ногоон бүсийг цэвэрлэж байна

2025-09-05 13:59:21

Нийслэлийн Засаг Даргын “Ногоон бүсийн нийтийн их цэвэрлэгээ хийх” тухай 2025 оны А/1224 дугаар захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын оюутны холбоо хамтран Улаанбаатар хотын ногоон бүсийг цэвэрлэж байна.

Тодруулбал, Богд-Хан уул, Чингэлтэй хайрхан, Туул гол, Их бага баян, Халзангийн давааны ил задгай хог хаягдлыг цэвэрлэх юм.

Их цэвэрлэгээг энэ сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Мөн эдгээр өдрүүдэд байгаль орчны бохирдлыг бууруулах, оюутан залуусын нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, байгальтайгаа зохицон амьдрах хандлагыг төлөвшүүлэх зорилгоор ууланд алхах явцдаа хогыг ангилан ялгах, сайн үлгэр жишээ дуурайллыг үе тэнгийнхэндээ түгээх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах юм.


Улаанбаатар хотын ногоон бүсийг цэвэрлэж байна  
Үзсэн: 237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй